Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоог бууруулна

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг тасралтгүй нэмэгдэх болсон. Тодруулбал, хулгайгаар мод бэлтгэх, ховор ан амьтныг агнах, ховор ургамал хууль бусаар түүж бэлтгэх, нийтийн зугаалга хийх үеэрээ гал алдаж, түймэр тавих, хог тарих зэрэг гэмт хэрэг зөрчил ихэссэн тул Экологийн цагдаагийн албыг шинээр байгуулан ажиллаж байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэх нь нэмэгдсэн. Иймд шинээр байгуулагдсан тус албаны төлөөллийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд оруулах саналыг тус зөвлөлийн дарга бөгөөд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва санал болгосноор 2020 оноос эхлэн Экологийн цагдаагийн албаны төлөөлөл зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж байна. Ингэснээр Нийслэлийн ногоон бүсэд үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил буурах боломжтой юм.

2020 оны эхний гурван сард энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 206 бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 21 нэгж бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт аж. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл 45.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, 32.5 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, 18.4 хувийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 1.9 хувийг химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг эзэлж байна.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан