Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул, ХӨСҮТ-ийн лабораторт нийт 163 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 150 хүн авахад бэлэн болгож ор бэлдлээ. Одоо бид чартер нислэгээр ирэх иргэддээ онцгой анхаарч ажиллах гэж байна. Оросоос ирсэн оюутнууд үндсэндээ 20-иод хоночихлоо. Давтан шинжилгээ хийж коронавирустэйг нь илрүүлсэн. Зарим нэгэнд нь 2, заримд нь 4 ч удаа шинжилгээ хийлээ. Дахин коронавирус илрээгүй учир Оросоор ирсэн оюутнууд эрсдэл дагуулахгүй гайгүй өнгөрнө гэж бид тооцож байна.” гэлээ.