Сүүлийн үед иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олзворлон авах, нэвтрэлт хийж мэдээллийг өөрчлөх, бусдад худалдан борлуулах хууль бус үйл ажиллагаа идэвхжиж болсон байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс фэйсбүүк орчинд пишинг хортой холбоос ашиглан иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олзворлон авч их хэмжээний мэдээллийн бааз үүсгэсэн, бусдад худалдан борлуулахаар бэлтгэж байсан этгээдүүдийг илрүүлэн, хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Иргэн та үл таних этгээдээс илгээсэн сэжиг бүхий холбоос руу орохгүй байх, фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг бичиж оруулахгүй байхыг анхааруулж байна, та яг одоо нууц үгээ шинэчилнэ үү !!!