Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
БЗД-ийн ажлын хэсэг хуралдлаа

Нэг хот-Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тохижуулах, гэрэлтүүлэг, эд хөрөнгийг сэргээн засварлах, эвдэж сүйтгэсэн гэм буруутай этгээдийг олж тогтоож, хохирол барагдуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/188 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн эд хөрөнгөд хяналт тавин ажиллах юм.

Тус ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт ажиллаж байгаа бөгөөд нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах ажлыг зохион  байгуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг баримтлан ажиллаж, тухай бүр хийсэн ажлын тайланг нэгтгэн гаргаж дээд шатны байгууллагуудад уламжилж ажиллахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.

Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засварлах шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад зохих хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэргэжлийн ангиудад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан