Улсын онцгой комиссын шийдвэрээр COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн хугацаа маргааш өглөө дуусгавар болно.
Дээрх замуудыг нээх эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Маргааш өглөө 06:00 цагт Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээнэ" гэв.
Мөн УОК-ын шуурхай штаб хуралдаад маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас Улаанбаатарын орох, гарах хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөн, Дархан-Уул аймгийн орох гарах хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргажээ.