Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 400 орчим сая төгрөгөөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн автомат биохимийн анализатор, Искра аппарат, ЭХО аппарат, хатаах шүүгээ, судас тодруулагч, нярайн үзлэгийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, суурийн даралтын аппарат гэх зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна дуудлагаар явж үзлэг хийх зориулалтаар гурван ширхэг приус маркийн автомашиныг авч өглөө.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж дутуугаас иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломж дутмаг байсныг шийдвэрлэж өгч байгаад талархаж байгаагаа эмнэлгийн эмч, ажилчид энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагуудад илэрхийлэв. Энэ үеэр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Н.Жаргал “Коронавирусийн тархалттай холбоотойгоор өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй цөөрсөн учраас бид гэрийн эргэлтийг идэвхжүүлж ажиллаж байна. Гэрийн эргэлт маань нийт ажлын гүйцэтгэлийн 70 орчим хувийг эзэлж байгаа. Аль болохоор өрхийн эмнэлэг дээрээ төвлөрлийг үүсгэхгүй байхаар боломж бололцоогоо дайчилж, зарим тохиолдолд утсаар зөвлөгөө өгч байна. Мөн манай хороонд тусгаарлалтаас гэрлийн тусгаарлалтад шилжсэн 19 хүн байгаа. Бид тэр хүмүүстээ гэрээр нь үзлэг, шинжилгээг нь хийж ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж байгаа бас нэг асуудал бол эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалтын байр байхгүй. Хорооныхоо байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь коронавирус гэх мэт цар тахал үүссэн онцгой нөхцөлд бол маш эрсдэлтэй. Тэгэхээр цаашид хоёроос, гурван хорооны дунд нэг зориулалтын өрхийн эмнэлэг барих асуудал бол зайлшгүй шаардлагатай болж байна” гэв. “Энэ асуудлыг шат дараатай шийдээд явах талаар холбогдох албаныхан судалж, гарц гаргалгааг гарган олон улсын байгууллагад танилцуулж байгаа” гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Бид энэ асуудлыг шат дараатай шийдээд явах нь зүйтэй. Хороодын дунд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх шаардлага хангасан өрхийн эрүүл мэндийн төв барих нь зөв. Коронавирусийн тархалттай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед өрхийн эмнэлгүүд маань гэрийн эргэлтийг идэвхжүүлж ажиллаж байгаа нь сайн. Цар тахлын үед голомтод ажиллаж байгаа эмнэлгийн эмч, ажилчиддаа зориулалтын хувцас, хэрэгслээр хангахад шаардлагатай төсөв хөрөнгийг нийслэлийс ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнөөдөр үзлэг, оношилгоо хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өглөө. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй иргэддээ үзүүлж ажиллаарай” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан