Дэлхий нийтээр тархаж буй аюулт корона вирус /COVID-19/-ын тархалт дэгдсэн энэ үед ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж буй ХӨСҮТ -ийн ажилтан ажиллагсдын гэр бүлд санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх зорилгоор MIG Даатгал ХХК “Чухал Бүхнээ Хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.
Тус аяны хандивын санг бүрдүүлэхдээ:
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийн орлогоос 1000 төгрөг
- Тээврийн хэрэгслийн хураамжийн орлогоос 2000 төгрөг тус тус хандивын санд байршуулах
- Сайн дурын үндсэн дээр бэлэн болон бэлэн бусаар хандив өгсөн иргэд, байгууллагын хандиваас бүрдэж байгаа юм. /Хаанбанк: 5038087212 /
Бидэнтэй нэгдэн нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл Миг даатгалын Chatbot болон 7575 6000 утсанд холбогдон Чухал Бүхнээ Хамгаалаарай.
Талархлын аяны хүрээнд цугларч байгаа мөнгөн дүнгийн тайланг MIG даатгалын албан ёсны Фэйсбүүк хуудас / https://www.facebook.com/migdaatgal/ - аар дамжуулан харах боломжтой.
#MIG даатгал
#Чухал_Бүхнээ_Цахимаар_Даатгуулъя
#Чухал_Бүхнээ_Хамгаалъя