Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
21 САВ ГАЗРЫН ЗАХИРГААНААС ОБЕГ-Т ХАНДИВ ХҮРГҮҮЛЛЭЭ

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж буй шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй ОБЕГ-ын хамт олонд БОАЖЯ-ны харьяа 21 сав газрын захиргааны 200 гаруй албан хаагч хандив хүргүүлснийг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга С.Баттулга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө.

Хандив гардуулах үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Дэлхий нийтээрээ аюулт халдварт өвчинтэй тэмцэж буй энэ үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж, 400 орчим сая төгрөгийг БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгсөн. Харин одоо Монгол Улсынхаа гол, мөрөн усыг хамгаалдаг 21 аймгийн сав газрын захиргаанаас иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж буй ОБЕГ-ын албан хаагчдад 3.180.000 төгрөгийг хүргүүлснийг гардуулж байна” хэмээсэн юм.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Бригадын генерал Г.Ариунбуян “ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн болон мөнгөн дэмжлэг үзүүлж буй 21 аймгийн сав газрын захиргааны хамт олонд Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Шадар сайдын гарын үсэг бүхий талархлыг гардуулж байна. Бид энэхүү аюулт өвчнийг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна. Сав газрын захиргаадын хамт олны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр гаргасны дагуу 21 аймагт усны сав газрын захиргаадыг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 17 сав газрын зөвлөл ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан