COVID-19 халдварын эсрэг зориулагдаж Японд үйлдвэрлэсэн "Абиган" эмийг ХӨСҮТ COVID-19 өвчний эсрэг эмчилгээндээ хэрэглэж эхэлнэ хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уржигдар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тус халдварт зориулж үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс эмчилгээндээ хэрэглэх болсон нь энэ.
Гэвч үйлдвэрлэгч байгууллагын (Fujifilm) гаргасан хэрэглэх зааварт энэхүү эм нь ураг болон эр хүний үрийн шингэнд нөлөөлж болзошгүй хэмээн бичигдсэн байдаг талаар Японд амьдардаг монголчууд маань анхааруулж бичжээ.
Ер нь аливаа эм сайн, муу хоёр талтай ч зохимжгүйгээр хэрэглэвэл хор болох аюултайг ч сануулжээ. Ямартай ч Японд эмнэлэг болгонд хэрэглэхгүй байгаа бөгөөд зөвхөн өвчтөн өөрөө хүсэх юм бол тухайн эмийг хэрэглэж байгаа гэнэ.