Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг энэ сарын 20-нд товложээ Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрий Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
Тусгай онгоцоор ТУСГАЙ ЭРХ ЯМБА эдэлдэг хүмүүс ирэх ёстой юу

“Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ авчирна” гэж явсан тусгай үүргийн онгоцоор сайд дарга нарын үр хүүхдүүд, гэр бүлийнхэн нь ирсэн гэх мэдээлэл сошиалаар нэг хөвөрч байгаа учир энд дурдах нь илүүц биз. УОК-ын Шуурхай штабын дарга нь хүртэл "Монгол Улсын ямар ч иргэн тасалбараа захиалаад эх орондоо ирэх эрхтэй. Тэр хэний хүүхэд байх нь бидэнд огт хамаагүй" гэж байна.

Б.Ууганбаяр даргын энэ хариулт БНСУ, Японоос ирэх тусгай үүргийн онгоцоор мөн л дарга нартай хамааралтай хүмүүс ирэх юм биш биз гэдэг хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаагаас гадна “Тусгай онгоцоор ТУСГАЙ ЭРХ ЯМБА эдэлдэг хүмүүс ирэх ёстой юу” гэдэг асуулт дайхад хүргэж байна.

Жагсаалтанд багтсан жаахан охидыг хасч чадсан эрхмүүд эрсдэлт бүлэг гэдэг нэрээр халхавч хийгээд өөрсдийн танил тал, үр хүүхдээ зөөх вий.

Олон улсын дүрэм, журам яриад зорчигчдын мэдээллийг ил болгохгүй гээд байгаа нөхөд ирснийх нь дараа нэрсийг нь ил болгож, эх орондоо ирж чадалгүй хасагдсан хүмүүсийн ар гэрийнхний гомдол, цөхрөлд хариулт өгнө гэж найдъя.

1 Сэтгэгдэл
ugaasaa l tusgai ongost gargaj uvchtei humuus zuuguud bn sh de, arduud 2 rt shu de, zuv humuusee songoh l heregteig oilgostgoo
Хамгийн их уншсан