Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын гэрэл зурагчны бүтээл дэлхийн шилдэгт багтжээ

 

Монголын гэрэл зурагчны бүтээл дэлхийн шилдэгт багтжээ

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл дэлхийн шилдэгт нэрлэгджээ. Тодруулбал, олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д монгол зурагчны бүтээл шилдэгт багтсан байна.

Монголын гэрэл зурагчны бүтээл дэлхийн шилдэгт багтжээ

Дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчдын 1746 шилдэг бүтээл буюу гэрэл зураг энэ оны шалгаруулалтад өрсөлдсөн бөгөөд AIPS түүнээс “Шилдэг 30 зураг” шалгаруулсан аж.

Дэлхийн бүх шилдэг спортын гэрэл зурагчдын өрсөлдсөн “Спортын гайхамшигт агшин” төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Чулуунбаатарын Ганбатын бүтээл тэрхүү шилдэг 30 зургийн нэг болжээ.

2020 оны нэгдүгээр сарын 15-нд “AIPS Sport Media Awards”-ын номинаци тус бүрийн гурван ялагчийг тодруулах бөгөөд шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо болох Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83-р Их хурлын үеэр болох юм байна.

Гэрэл зурагчин Ч.Ганбат Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, бөгөөд 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа юм. Тэрээр өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) тус тус хүртэж байсан юм.

Монголын гэрэл зурагчны бүтээл дэлхийн шилдэгт багтжээ

Монголын гэрэл зурагчны бүтээл дэлхийн шилдэгт багтжээ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан