Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албан хаагчдын ажил эрхлэлтийг шалгав

 

АТГ төрийн албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн байдлыг шалгав. Шалгалтаар төрийн зарим албан хаагч төрийн өмчит үйлдвэрийн газраас 11.2 саяын цалин, урамшуулал авч, НДШ давхар төлүүлж байсан зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Нэр бүхий албан тушаалтнууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18-р зүйлд заасан хязгаарлалт болон Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, хуулийн этгээд ААН, байгууллагад давхар ажил эрхэлж цалин, урамшуулал авсан нь тогтоогдов.

Тухайлбал, үндсэн ажлаас гадуур 960 мянгааас 9.4 сая хүртэл төгрөгийн урамшуулал хөлс авч, НДШ давхар төлүүлж байв. Албан тушаалтан М нь ААН болон ТӨҮГ-аас нийт 11.2 сая төгрөгийн цалин, урамшуулал авч, НДШ-ийг давхар төлүүлсэн байна.

Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчоос НДШ төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс ААН, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ.

Ингэхдээ татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаагаа бүртгүүлсэн байх ёстой. Мөн жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй байдаг. Мөн төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аяллын зэргээр давхар ажил эрхэлж болох юм байна.

Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болохоор зохицуулдаг байна.

АТГ нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийг хянан шалгах ажлаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан