“Улаанбаатарын Цом 2019 “ 38 дах удаагийн “ Улсын Аварга Тогооч “ шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан нийслэл хотноо амжилттай зохион явагдлаа. Аливаа мэргэжлийнхээ дагуу авхаалж самбаа, ур чадвар, арга ухаанаа уралдуулан тэмцээнд оролцоно гэдэг нь өөрөө хамгийн том зүйл юм. Тиймээс ч Улсын чанартай томоохон уралдаанд оролцож буй тогооч нар гэдэг өөрсдөө шилдгүүд байдаг.
Энэ удаагийн Улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд Мэргэжлийн болон залуучуудын гэсэн ангиллаар 14 төрөлд нийт 300 гаруй тогооч өрсөлдлөө . Оролцогч нар насны хувьд нилээн залуучууд давамгайлсан, ур чадварын хувьд энэ тэнцүүхэн өрсөлдөж байсныг цохон тэмдэглэе. Багийн Гранпри төрөлд тэргүүн байр эзэлсэн баг Алтан цом, алтан медаль, өргөмжлөл 1 сая төгрөгийн шагналыг гардан авлаа.
“Гэр гэртээ тогооч” сэтгүүлийн хувьд энэхүү улсын уралдаанд сүүлийн 5 жилд Тусгай байрын шагналыг тасралтгүй ивээн тэтгэж оролцож байна. Энэ удаа ч мөн Гран при багийн төрөлд Тусгай байр эзэлсэн н.Төмөрхуяг ахлагчтай, н.Мөнхтэмүүлэл, н.Эрдэнэчимэг нарын багт сэтгүүлийн нэрэмжит шагналаа гардуулсан юм.