Хэрэх /хэрлэг/ буюу ревматизмыг мэргэжлийн биш хүмүүс зөвхөн үе мөчний үрэвслийн өвчин гэж ташаардаг. Үнэн хэрэг дээрээ ревматизм нь зүрх болон бусад эрхтэний холбогч эдийг хамарсан системийн өвчин юм.
Ерөнхий
Хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчний үед зүрх судасны систем гэмтэхийг үе мөчний хам шинжийн хүндрлийн нэг хэлбэр төдий зүйл гэж үздэг байсан. Харин Францын эмч Буйо (1836 он), ба Оросын эмч И.Г.Сокольский (1838 он) нарыг судалгаа гарсны дараанаас эхлэн хэрлэг буюу ревматизмыг зүрхийг гэмтээдэг бие даасан өвчин гэж үзэх болсон юм.
Хэдийгээр ХХ зуун гарсаар ревматизмаар өвчлөгчдийн тоо багассаар ирсэн ч зүрхэнд хийгдэж байгаа хагалгааны 10% нь ревматизмаас үүдэлтэй зүрхний архаг гэмтэл гэсэн шалтгаанаар хийгдэж байна. Ингээд ч зогсохгүй ревматизмын гаралтай үе мөчний үрэвслийн талаас илүү тохиолдол нь зүрхний гажгийг үүсгэдэг гэж үздэг.
Харин манайхан энэ эмгэгийг хар яриандаа ангин нь зүрхэнд нь гэж ярьцгаадаг.
Шалтгаан
Хэрлэг буюу ревматизм нь гүйлсэн булчирхайн үрэвсэл /фарингит/, эсвэл залгиурын үрэвсэл /ангин/ зэрэг стрептокок халдварын хожуу үеийн үрэвсэл юм. Гэхдээ хоолой нь өвдсөн хүн болгон ревматизмаар өвддөггүй, зөвхөн 0,3-3% өвчилдөг. Ревматизмыг үүсэхэд стрептококкын антигенд өгөх дархлалын системийн хариу, хариуны үргэлжлэх хугацаа чухал үүрэг гүйцэтгэдэг.
Ревматизмын улмаас зүрхний гадаргуй үрэвсэн өөрчлөгдөхийг ревмакардит гэдэг. Ревмокардит гэдэг нь дор зүрхний булчингийн гэмтэл буюу миокардит, зүрхний дотоод бүрхүүлийн гэмтэл эндокардит гэсэн хоёр янз байдаг ч энэ хоёрыг тухай бүрт ялгахад бэрхшээлтэй байдаг.
Явц
Стрептококийн халдварыг аюулгүй болгох зориулалттай эсрэг бие /антитело/ дархлалын онцлог /гажиг/-аас үүдэн хүний зүрхний эсийн эсрэг ажиллаж эхэлдгээс болж зүрхний клапан буюу хавхлага гэмтдэг.
Стрептококийн халдвар буюу ангинтсан хүн бүр ревматизмаар өвдөөд байдаггүй зөвхөн дархлалын гажигтай хүн л өвддөгийн шалтгаан нь энэ.
Архаг ревматизмын үед зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Ингэж гэмтэх үед миокардит буюу зүрхний булчингийн гэмтэл нь гол төлөв эдгэрдэг боловч клапанд гарсан өөрчлөлт нь арилалгүй үлддэг. Үүнийг манайхан хар яриандаа ангин зүрхэнд орох, эсвэл ангин нь зүрхэндээ орчихсон гэж ярьдаг.
Ревматизмаас үүдэлтэй зүрхний согогын 85%-д нь зүрхний митраль клапан гэмтдэг бол хоёр хавхлагын гэмтэл цөөн, гол судасны хавхлагын салангид гэмтэл бүр цөөн тохиолдоно. Ингэхэд зүрхний гол судасны гажиг нь удаан хугацаанд (заримдаа 20-25 жилийн туршид) ямар ч шинж шинж тэмдэггүй явагдах нь бий. Гэвч үүний дараа нөжөөр бөглөрөх, зүрхний хэм алдагдал, ба зүрхний архаг дутагдал үүсэх зэрэг ноцтой хүндрэл үүсдэг.
Хэрлэгийн гаралтай хавхлага/клапаны үрэвслийн үед хавхлагны хавтсууд зузаарч, ирмэг нь хөвсгөр болно. Хагас жил, жилийн дараа үрэвслийн улмаас зузаарч, холбогч эд үүсэн сорвижолт, өөрчлөлт үүснэ.
Оношлогоо
Өвчний эхний үед зүрхний гэмтлийн шинж тэмдгийг 70-85% нь тодорхойлж чаддаг. Дараа дараагийн өвдөлтийн үед зөв оношлох боломж нь бүр нэмэгддэг ч гэмтэл зүрхний булчин, дотор бүрхүүл ба гадна бүрхүүлийн хаана нь байгаагаас ихээхэн хамаарна.
Хэрлэгийн гаралтай зүрхний үрэвслийн үед зүрхний хэсэгт эвгүй оргих ба бага зэрэг өвдөх, биеийн хүчний ачаалалын үед бага зэрэг амьсгаадах, зүрх дэлсэх, зүрх доголдох зовиур ажиглагддаг.
Гэхдээ зүрхээр дэлсэх, зүрхээр өвдөх нь болгон нь ревматизмын гаралтай зүрхний үрэвслийн шинж биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хэрлэгийн гаралтай зүрхний үрэвслийн оношлогоог зүрхний эмч хийнэ. Зүрхний эхографийн аргыг чанд авианы тусламжтайгаар хийж, зүрхний булчин ба хавхлагын байдлыг шинжлэн, цус зүрхний хөндийгөөр урсах хурдыг дүгнэнэ. Зүрхний үйл ажиллагааг шинжлэх үед зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), тредмилл-сорил биеийн хүчний ачааллын үед ЗЦБ хийх ба холтер-мониторинг ЗЦБ хоногийн турш ЗЦБ хийнэ.
Эмчилгээ
Антибиотикийн тусламжтайгаар дахин халдвар авахаас сэргийлэх, ревматизм анхны шинж илрэх үед физик эмчилгээний аргыг идэвхтэй хэрэглэх, зүрхний өөрчлөгдсөн хавхлагыг мэс ажилбараар солих, эсвэл нөхөн сэргээх замаар эмчилгээ хийгдэнэ.
Зүрхний хавхлагын өөрчлөлтийг эмчлэх боломжгүй үед сүүлийн жилүүдэд хиймэл хавхлага суулгах хагалгааг хийж байна.