Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛААНБААТАРТ 10-12 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА

 

 

 

Малчид, ард, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төв, говь, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2019 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн  аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурнаСалхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт11 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан