Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд автозам ашигласны хураамж нэмснийг эргэж харах чиглэл өглөө

Нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж байгаатай холбогдуулан иргэд эсэргүүцэл үзүүлж буй. Тэгвэл энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг дуудаж уулзан автозам ашигласны хураамж нэмсэн асуудлыг эргэж харах чиглэл өгчээ.

Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиудын дагуу Ерөнхий сайд хотын даргад батлуулсан төсвөө эргэж харж, НИТХ-д дахин тооцоо, судалгаатайгаар, олон нийтийн саналын судалгаатайгаар асуудлыг шийдвэрлүүлэх үүрэг өгсөн байна. Мөн НИТХ-ын шийдвэрийг үгүйсгэж, хууль бус гэдгээр Ерөнхий сайд халдаагүй гэнэ. 536 мянган авто машин нийслэлд явж буй тул 500 гаруй мянган жолооч зам ашигласны төлбөрөө огцом нэмж өгөх нь 1,5 сая иргэний өрхийн орлогод сөргөөр нөлөөлөх асуудал гэдэг талаас нь асуудалд хандахыг Ерөнхий сайд Нийслэлийн засаг даргад үүрэг өгсөн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан