Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког өнөөдөр (2019.11.18) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын уламжлалт найрсаг хамтын ажиллагаа 2014 оноос эрчимтэй хөгжиж Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Польш улсын Шүүхийн үндэсний зөвлөл хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг 2015 онд байгуулж улмаар тус жилдээ Монгол Улсын захиргааны хэргийн шүүхийн шүүгчид Польш улсад сургалтад хамрагдаж байсан талаар яриад Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийн салбарт хийгдэх шинэчлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан талууд ирэх оны 02 дугаар сард ШЕЗ-ийн даргын БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг зохион байгуулах, цаашлаад шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, уулзалт семинарыг зохион байгуулж ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын төсөл хөтөлбөр хариуцсан референт С.Гандолгор, олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт Г.Солонго болон Элчин сайдын туслах Г.Амараа нар байлцав.

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан