Дуучин Б.Амархүү өнгөрсөн сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхыг нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад үйлдэл дээр нь илрүүлсэн байдаг. Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд ХОЁР жил нээлттэй буюу энгийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг өнөөдөр /2019.10.29/ гаргалаа.
Шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас эхэлж, 16.00 орчимд өндөрлөн шийдвэрээ танилцууллаа