Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд, хуулийн этгээд галт зэвсгийн бүртгэл тооллогод хамрагдаагүй бол торгуулийн арга хэмжээ авна

“Галт зэвсгийн тооллого” явуулах журмын дагуу “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 20-ноос  арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хооронд явагдаж байна. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд дүүргийн 1-9 дүгээр хорооны галт зэсвэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй 1947 иргэн, хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас өнөөдрийн байдлаар галт зэсвэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй иргэдийн бүртгл, тооллого 45 гаруй хувьтай байгаа аж. 

Улсын хэмжээнд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нүд үзэн тоолох, гэрчилгээжүүлэх, бүртгэлд хамруулах, хууль бус галт зэвсэг, сумны наймаа хураагдсан, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагын бүртгэлийн мэдээллийн санд оруулах, бууны албан татвар төлсөн тэмдэглэл хийгдээгүй, бууны албан татвар төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн бууны албан татвар нөхөн төлүүлж, нийслэл орон нутгийн татварын хэлтэстэй хамтран ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. 

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл гэдэгт галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон  ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай зэвсэг, хэрэгслийг ойлгох хэрэгтэй. Иргэд ашиглахгүй байгаа эсвэл зүгээр цуглуулга, үзүүлэнгийн галт зэвсэг гэх шалтгаанаар тооллогод хамрагдаж бүртгүүлэхгүй байх тохиолдол их гаргадаг гэнэ. Хэрэв танд дээрх галт зэвсэг болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл байгаа л бол заавал бүртгүүлэх үүрэгтэй юм байна. 

Галт зэвсгийн тухай хуульд зааснаар 21 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, урьд нь галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаанaы сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн нь иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно гэж хуульчилсан. Тиймээс хэрвээ галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслэл эзэмшдэг л бол бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган, жил бүр харъяа цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, тооллогод хамрагдаж байх ёстой.

Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг тооллого, бүртгэлд хамруулахаар ирэхдээ бууны албан татвар төлсөн байх, галт зэвсгийн гэрчилгээний дэвтэр, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг авч ирэх шаардлагатай.

Хэрвээ иргэд, хуулийн этгээд заасан хугацаандаа галт зэвсгийн бүртгэл тооллогод хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах хуулийн хариуцлага ногдуулахаар заажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан