Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл дэх шүүгч нарын сургалт өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран шүүгчийн заавал судлах, хуульчийн кредит цаг тооцох "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н нийслэл дэх сургалтыг таван ээлжээр зохион байгуулж нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 213 шүүгчийг оролцууллаа.

Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу энэ жилийн хувьд шүүгчийн заавал судлах "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтуудыг нэгтгэн, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог байлаа.

Ийнхүү "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтыг орон нутгийн 8 бүс, нийслэлийн 5 ээлжээр Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 482 шүүгчийг хамруулан амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан