09:30 цагт Захиргааны Хэргийн Шүүх дээр иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжллээр үүссэн Нийслэлийн Соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал эхэлнэ. (Байршил: Гаалийн ЕГ-н хашаанд, Ардын Эрхийн урд)Иргэн Ц.Уянгтай холбогдох утас 99770439.
10:00 цагт“Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Аяны нээлт: Монголбанкны 5 давхарын хурлын танхимд болно. /ХЗДХЯ-ны дэргэдэх Монголбанкны В байраар нэвтэрнэ/
11:00 цагт БлюМон-ны нэг давхарт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн "Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлттэй. Утас: 9595-9329
11:00 цагт сургуулийн байраа булаалгасан Монгол тэмүүлэл улсын сургуулийн эцэг эхчүүд ордоны гадна 11.00 цагт жагсаал, цуглаан хийж Eрөнхийлөгч, УИХ-ын дарга, Eрөнхий сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, бас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлнэ.
11:00 цагаас НҮБ-ын байрны 6 давхарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан байгууллагаас эхлүүлж буй "Монгол улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслийн нээлт болно. Утас: 99134426
11:30 цагт Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ "Саарал жагсаалтын эздийг зарлах" хэвлэлийн бага хурал хийнэ. 25-р суваг телевизийн байранд.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагаас иргэн С.Мишиг "Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна" сэдвээр мэдээлэл хийнэ.