Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ГАДААДАД АЯЛАХ БОЛОМЖТОЙ

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд Монгол аялагчдыг дэлхийн улс орнуудаар аялуулдаг мэргэжлийн тур операторууд болон аялагчдад шаардлагатай үйлчилгээ үзүүлэгч байгууллага /тур оператор, даатгал, тийз захиалгын касс, банк, нислэгийн авиа компани, визний мэдүүлэх зөвлөгөө гэх мэт/-ууд нэгдсэн зохион байгуулалттай оролцоно. Үзэсгэлэнд ирснээр олон олон хөнгөлөлт урамшуулал таныг хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан