09:30 цагаас Туушин Зочид буудлын Соёмбо танхимд “Нийслэлийн орон сууцны корпораци” нь “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус форумд Азийн 6 орны орон сууцны байгууллагын төлөөлөлүүд, болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, иргэдийн төлөөлөл оролцоно. Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Давга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцоно. Утас: 88104671
11:00 цагаас Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулна. Засгийн газрын III байр, B1 давхрын танхимд Эрхэм сэтгүүлчид хүрэлцэн ирнэ үү 91100461
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагаас Монголын Аж үйлдвэрийн зөвлөлөөс "Монголчуудын ажлын байрыг булаасан концессын дээрэм" сэдвээр мэдээлэл хийнэ