Иргэний ирүүлсэн гомдлын дагуу БГД-т байрлах Хосвансэмбэрүү ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй нь Испани улсад үйлдвэрлэсэн MCCM брэндийн “Артишок” нэртэй тарилгын эмээр үйлчилсэн зөрчил илэрч, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн акт үйлдэн 540.000₮ бүтээгдэхүүнийг хураав. Мөн зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна.
Тус тарилгын эмийг нийлүүлсэн СБД, Шангри-Ла-Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй Үлэмж грийс ХХК нь эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Буянт-Ухаа боомтоор тарилгын эмийг гоо сайхны бусад бүтээгдэхүүний нэршилээр /серум/ импортлосон, мөн дээрх брэндийн тарилгуудыг бусад арьс гоо заслын эмнэлгүүдээр нийлүүлсэн зэрэг зөрчил илэрснийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэхээр ажиллаж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.