Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕВРОПЫН МАЛ АЖ АХУЙН ТЭРГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ

Жил бүрийн 10 дугаар сарын эхээр Франц улсын Клермон Ферран хотод зохион байгуулагддаг “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ААН-ийн төлөөллүүд оролцож байна.

Үхэр үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг болох европ тивийн тэгш өндөрлөгт орших Клермон Ферран хот махны чиглэлийн үхэр, амтат хиам 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай.

Тиймдээ ч энэ жилийн “Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн онцлон танилцуулж буй үүлдэр нь \Blonde D Aquaitaine буюу Акуайтин нутгийн шар үхэр юм.  Blonde D Aquaitaine үүлдэр нь Франц улсад 500 000 тоо толгой байдаг бөгөөд 16 сартай буюу бяруу нь л гэхэд дунджаар 550 кг хүрдэг өндөр ашиг шимтэй үхэр юм байна.

Үзэсгэлэнд сүүний чиглэлийн 25 үүлдэр, махны чиглэлийн 22 үүлдэрийн өндөр ашиг шимт 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь, 16 үүлдрийн 400 адуу зэрэг  70 үүлдрийн 2000 толгой шилмэл малыг танилцуулж шилдэг ашиг шимт малыг шалгаруулдаг тус үзэсгэлэнд 35 орны 1500 оролцогч 95 000 гаруй зочид үзэгчид оролцож байна.

Улс орон бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид ХАА-д чиглэсэн салбар бүрийн 70 хурал, зөвлөгөөнд оролцож эрчимжсэн мал аж ахуй, үржил селекци, малын үүлдэр угсаа, тэжээлийн чанар, эм зүй, мал эмнэлэг, газар тариалангийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг сонирхоно. Тус салбарын инновацийн шийдлийг хэлэлцсэн  олон улсын бизнесийн төв зангилаа болоод буй  тус арга хэмжээг 35 орны 160 хэвлэл мэдээллийн баг сурвалжилж  байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан