Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тарвас тал бүрийн ашигтай

 

Тарвас нь цус төлжүүлэх, хүний бие махбодийн дотор явагдах химийн процессуудыг зохицуулагч үнэт амин дэм болох фолийн хүчлийг агуулсан байдаг. Фолийн хүчил нь бат бэх чанараар тааруу бөгөөд чанаж буцалгах байтугай халаах төдийд эмчилгээний чанараа алддаг бол тарвасыг бид шууд иддэг учраас бусад жимс ногооноос маш багаар авдаг фолийн хүчлийг тарваснаас шууд авч чаддаг гэсэн үг юм. Хэрвээ тарвасыг нитрат, селитр болон бусад хорт бодисоор тариагүй бол түүний үнэт чанар бидний биед маш тустай юм. Тарвасны 80% нь ус бөгөөд түүнд үр жимсний сахар, бичил элементүүд, ургамлын эслэг байдаг. Тарвасны доторх амтлаг идээ нь өлсөх мэдрэмжийг маш сайн дарж, бие махбодийг цэвэрлэж (шээс хөөдөг маш сайн үйлчилгээтэй), бие махбодийг В, С, РР зэрэг амин дэм, магни, кальц, калигаар хангаж өгдөг.

Сонголт хийхэд тань туслая

Бараан өнгийн дэвсгэртэй, илүү өнгөлөг зурвастай тарвасыг сонгоорой.

Хэтэрхий жижиг юмуу хэтэрхий томыг авсны хэрэггүй. Тарвасны дундаж жин нь 3-5 кг байдаг.

Тарвас нь цайвар өнгөргүй, хагараагүй, хонхойгоогүй байх ёстой. Эргүүлж тойруулан сайн харахад голдоо цэгтэй, ялзарсан жаахан газар байвал , энэ нь түргэн “боловсруулах”-ын тулд тариураар тарвасанд селитр хийсний нотолгоо мөн.

Тарвасны идээ нь ягаан хөх туяа бүхий улаан өнгөтэй, шигүү судлуудтай, гялгар, зүссэн хэсгээрээ чихэрлэг биш байвал, энэ нь тарвасыг тарьсны нэг шинж юм.

Жижигхэн “сүүл” нь шаравтар, бага зэрэг хатсан байх ёстой. Харин бүрэн хатсан бол, энэ нь удаан хадгалсны анхны шинж юм.

Тарвас нь хоёр хүйсийнх байдаг. Тиймээс “сүүлний” доогуур хар, тарвасны доод тал нь илүү хавтгай, дугуй цагираг нь огтлолоороо их байдаг. “Охин” тарвасыг амттай гэж үздэг, тодруулбал түүнд үр бага, сахар их байдаг.

Тарвасны хажуу талын шар толбыг анзаар, хэрвээ толбо хурц шар өнгөтэй байвал, энэ нь газар налснаар, тарвас өөрөө боловсорсон гэсэн үг. Хэрвээ толбо нь хэтэрхий том байвал, тарвасанд нар, дулаан дутагдсан хэрэг бөгөөд тарвас усархаг, амт муутай байх болно.

Тарвасыг нэг гар дээрээ тавиад нөгөө гараар алгадаж үзэхэд чанга чимээ гарвал болсон байдаг. Болоогүй идээ нь нягт байдаг тул чимээ муу дамжуулдаг. Хоёр гарын алгаар тарвасыг шахахад болсон нь зөөлөн шажигнах чимээ гаргадаг.

Тарвасаар дэглэм барьж илүүдэл жингээ хасч болно

Таван өдрийн турш зөвхөн тарвас идсэнээр 5 хоногт 3-5 кг хаяж болдог.

Цаг хугацааны хязгаар гэж байхгүй, зургаан цагаас хойш, тэр ч байтугай есөн цагаас хойш ч идэж болно. Гэхдээ энэ дэглэмд анхаарах нэг зүйл бол бөөрний ямар нэгэн өвчтэй бол энэ дэглэмийг мөрдөж болохгүй.

Тарвасыг биеийн жингийн 10 кг тутамд 1 кг-аас ихгүй идээрэй.

Ногоон цай юм уу хийжүүлээгүй ус ууна. Эрдэсжүүлээгүй ус байх нь дээр бөгөөд ийм ус өлсөх мэдрэмж төрүүлдэггүй.

Дан тарвас идэх нь таньд хэт хатуу дэглэм санагдвал тарвас идэх бүрдээ 1-2 зүсэм хөх тарианы талх нэмж идэж болно.

Дэглэм мөрдсөний дараа үр дүнгээ бататгах үүднээс тослог багатай хоолонд аажмаар шилжиж, үүнийгээ 10 өдөр баримтлаарай.

 

 

1 Сэтгэгдэл
Тарвасны хальсаар амттайхан варенья хийдэг. Нэг килограмм тараасны 150 -200 грамм нь хальс байдаг.Тарвасныхаа улаан жимсгэнээр нь компот хийж савлаж зараад хальсаар варенья хийж хүнсний хангамжиндаа нэмэр болох их нөөц Ховдчуудад байгаа шүү.олон улсын түгээмэл жор байгаа шүү.Ховдын уугуул 83 настай өвгөн зөвлөж байна.
Хамгийн их уншсан