“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотой асуудлаар хэлэлцлээ
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ
Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл...
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Монголын уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна
Улаанбаатарт 22 хэм дулаан
![](//resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/752ad9b3ef6ec524/3876d76193fca268.jpg)
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/752ad9b3ef6ec524/3876d76193fca268.jpg)
2018 оны 06 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгорооршөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
0 Сэтгэгдэл