“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотой асуудлаар хэлэлцлээ
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ
Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл...
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Монголын уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна
МСНЭ-ийн урилгаар Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны удирдлагууд манай улсад айлчилж байна
![](//resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/7e8f1f585a318c4a/360038d84ea0b0c0.jpg)
![](//resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/f4a1f035a8b7d0d0/5b4fc93583ea9d77.jpg)
![](//resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/b114341e254e7001/6a1e1207a19284b.jpg)
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/7e8f1f585a318c4a/360038d84ea0b0c0.jpg)
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын Солонгосын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон/JUNG KYU SUNG/тэргүүтэй төлөөлөгчид манай улсад зургаадугаар сарын 21-27-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлал өнөөдөр "The Corporate Convention Center"-т Монгол-Солонгосын сэтгүүлчдийн уулзалтаар эхэллээ. Уулзалтанд Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн Сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатар, МУСГЗ, доктор, сэтгүүлч Б.Галаарид, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Зууны мэдээ сонины эрхлэгч Э.Отгонбаяр, ETV телевизийн гүйцэтгэх захирал Т.Ганзул зэрэг хэвлэл мэдээллийн салбарынхан оролцлоо.
БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм хэмээн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцолсон юм.
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/f4a1f035a8b7d0d0/5b4fc93583ea9d77.jpg)
Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа тогтворжиж эхэлжээ. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд долоон удаа төлөөлөгчөө харилцан солилцсон байна. БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбоо нь хоёр жил тутамд Ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд аливаа нийгэм, улс төрийн асуудалд нэгдмэл байдлаар дуугарч чаддаг, Азийн орнууд дундаа хүчирхэг сэтгүүлзүйтэй гэдгээрээ нэлээд ялгардаг аж. Тиймээс манай улсын сэтгүүлчдийн байгууллагатай нягт харилцаа холбоотой байх нь сэтгүүлзүйн салбар бидний ирээдүйн хөгжилд сайнаар нөлөөлнө хэмээн үзэж байна.
БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Чон Гюү Соноос гадна БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг /Kwon Ho Wook/, дэд ерөнхийлөгч бөгөөд "Гуанжу Илбү” сонины Чан Пил Сү /Jang Pilsoo/, /, БНСУ-ын Тэгү хот болон Кёнбүг аймгийн Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль /Choi Kyung Chul/, "Money Today” сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан /Kim JiSan/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны "CBS”салбар зөвлөлийн дарга Чон Ёон Чоль /Jeong Young Chul/, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны "News1”салбар зөвлөлийн дарга Ким Хён /Kim Hyun/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны "MBN” салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён /Kim Soo Hyun/, БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны "The Seoul Economic” салбар зөвлөлийн дарга Юүн Хун Ү /Yoon Hong Woo/, болон Сэтгүүлчдийн Холбооны ажлын албаны дарга Сун Сан Ми /Song Sang Mi/нар багтжээ.
БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй зочид ийн албан ёсны айлчлал хийж буй нь МСНЭ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудад нэлээд дэм болох бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв. Айлчлал өнөөдөр Хөшигийн хөндийн нисэх буудалтай танилцсанаар үргэлжлэх юм.
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/b114341e254e7001/6a1e1207a19284b.jpg)
0 Сэтгэгдэл