Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль бусаар олгосон 219 иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалжээ


Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж бий. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан. Иймд зэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн  газруудыг цэгцлэх ажлыг НЗДТГ-аас шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд  219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалжээ.  Үүнд  Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайд   газар эзэмших зөвшөөрлүүд оржээ.  
Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай буюу  “Унагатай хөшөө”-тэй  ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай болон  Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн  тул  уг компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан