Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шороон Бумбагарын булшнаас 170 гаруй алтан эдлэл олджээ



Соёлын өвийн үндэсний төвөөс археологийн хайгуул бүртгэл, дурсгалын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгийн гишүүн А.Очир, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа нар оролцов.

Монгол Казахстаны хамтарсан  судалгааны баг 2011 онд Булган аймгийн Баяннуур  сумын Шороон Бумбагарт орших бунхант дурсгалт газрыг илрүүлсэн. Тус газраас 570 гаруй олдвор олджээ. Тухайлбал 170 гаруй алтан эдлэл, 45 орчим алтан зоос, Энэтхэг, Грек, Ром, Хятад, Солонгос улстай холбоотой олдворууд олдсон аж.

Мөн Хүннүгийн үеийн булш 180 орчим, Хүрэл зэвсгийн үеийн 50 орчим булш, 30 гаруй хэрэгсүүр, Эртний Монгол булш оршуулгын  дурсгал 60  орчим, Хүрэл зэвсгийн үед хамаарах хадны зураг, суурин газрын үлдэц 2 хэрэм, Хятад бичигтэй хөшөөний хугархай олдсон байна.

Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны ханын зураг бүхий дурсгал юм байна. Тус газрын бүх дурсгалыг улсын  тусгай хамгаалалтанд авсан  аж. 2011-2012  онд археологийн малтлагаас гарсан олдворуудыг хамгаалахын тулд Хархорум музейд түр хугацаагаар хадгалуулсан байна.

 Шороо Бумбагарын археологийн дурсгалыг хадгалах хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх төсөл соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зохион байгуулж энэ оны 5 сарын 17-28-ныг хүртэл  ажилласан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан