Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпын гудамжны авто замыг хаалаа. Уг замыг 1.6 жилийн хугацаатай хаах юм. Учир нь Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барьж эхлээд байгаа билээ.
Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг.
Олимпын гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 мянган автомашин зорчдог. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэсч магадгүй юм.
Иймд авто машинаар зорчиж буй иргэд Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Юнескогийн гудамж буюу Буянгын зам, 13-р хорооллын дундах замыг сонгон хөдөлгөөнд оролцох болоод байна.