Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг даржээ


Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хуримтлагдсан болон шинээр үүсч буй лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гүйцэтгээд байна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад бэлэн болжээ.
Харин өнгөрсөн 4 сарын дотор Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх анхан шатны ажлын гүйцэтгэл сайтар хийгдсэн бөгөөд үнэрийн тархац эрс буурсан хэмээн мэргэжилтнүүд хэлж буй. Одоо “Ногоон титэм” компани агаарт дэгдэх химийн хорт нэгдлийн хэмжээг тогтоох, үнэрийн тархацын хүрээг судалж байгаа аж.

Мөн Туул голд, агаар орчинд бохирдол үүсгэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байсан арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ. Ингээд, 30-аад аж ахуй нэгжээс наймыг нь үлдээж бусдыг нь технологийн шинэчлэлт хийхийг үүрэг болгон хаасан байна.

Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа. Үүнийг ирэх долдугаар сард ашиглалтад оруулах ажээ. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Эдгээрээс гадна хуримтлагдсан лаг дахь нян бактери устаж халдваргүйжүүлэх төхөөрөмж угсраад дуусчээ. Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгох энэхүү төхөөрөмж бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлвэл нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болох ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан