Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд ямар байгаа талаар судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар агаарын бохирдол тогтоосон хязгаараас 20 дахин их хэмээн гарсан. Иймд 5 хүртлэх насны хүүхдийн амьсгалын замын өвчний өвчлөлийн 33, насанд хүрэгчдийн уушигны өвчлөлийн 19, зүрхний шигдээс өвлчлөлийн 27, уушгины хавдрын өвчлөлийн 24 хувь нь агаарын бохирдолоос шалтгаалж нас барахад хүргэдэг хэмээн тогтоосон байна.
Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг автомашинаас үүдэлтэй гэдэг. Авто машины хөдөлгүүрээс нүүрстөрөгч, азотын исэл, хүхрийн давхар исэл зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис ялгардаг аж. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлын 70 хувийг дизель хөдөлгүүртэй авто машин эзэлдэг. Засгийн газраас 2019 оны 05-дугаар сарын 15-ны өдрөөс утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны автомшиныг авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Иймд НМХГ-аас зорчигч, ачаа тээвэрлэгч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад дизель хөдөлгүүртэй автомашинд утааны шүүлтүүр тавих тавих, хийн түлшээр ажиллах төхөөрөмж суурилуулах зөвлөмж гаргаж, хяналт тавин ажиллахаа мэдэгдлээ.