Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд оржээ


Баттай эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яаралтай хагалгаанд оржээ.

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 50 орчим хоног саатуулагдаад байгаа Ч.Сайханбилэгийн хуучин өвчин нь сэдэрч, улмаар эмнэлгийн хяналтад ороод байсан. Өнгөрсөн долоо хоногт биеийн байдал нь муудаж эмч нарын зөвөлгөөгөөр хагалгаанд орох шийдвэр гаргасан боловч өөрөө татгалзаж өнөөдрийг хүртэл ямар нэг эмчилгээ авахгүй байжээ.

Гэвч өнөөдөр биеийн байдал нь эрс муудсанаас цаг алдалгүй яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон тул эмнэлгийн шаардлага зөвөлгөөний дагуу хоёрдугаар эмнэлэгт хүргэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан