“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотой асуудлаар хэлэлцлээ
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ
Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл...
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Монголын уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна
Баянгол дүүрэгт 60 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт боллоо.
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/5/9a1aebbaef5c418f/029212dc2755034.jpeg)
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн дүүргийн иргэд оролцлоо.
Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Хүүхдийн II эмнэлэг” нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ.
Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт 4 эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм байна. Үүний сацуу Япон улсад үйлдвэрлэгдсэн, нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ.
Тус дүүрэгт өнгөрсөн 2017 оны зургадугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ахмад настны 60 ортой эмнэлэг ашиглалтанд орж байсан бол, өдгөө “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж хүүхдийн 60 ортой хоёрдугаар эмнэлгийнхээ нээлтийг хийж нээж байна.
Мөн удахгүй нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг ашиглалтанд орох юм.
0 Сэтгэгдэл