Ховд аймгийн төвөөс 5 км-т орших “Шүүтийн тохой” хэмээх газар нэгэн эмэгтэй өндөр хясаан дээрээс унаж амиа хорлохыг завдав. Түүнийг ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны дарга ахлах дэслэгч Ш.Отгонжаргалаар ахлуулсан ахлагч Ц.Нямбаяр дэд ахлагч Б.Ерөөлт нар шуурхай ажиллаж амийг нь аварсан байна.
Тухайн үед Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвд ОБЕГ-ын харьяа Эрэлч нохойн албаны бүрэлдэхүүн болон АНУ-ын Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нарын хамтарч өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт хийж байжээ. Гэтэл уг хэрэг явдал гарчээ. Амиа хорлохыг завдсан уг эмэгтэйг цагдаагын байгууллага болон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.