Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Прокурор асан Х.Тамир хар тамхи хэрэглэж байгаад баригджээ


Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тэднийг машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилсан гэх мэдээлэл байна. Одоогоос гурван жилийн өмнө  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэрэгт нэр холбогдож, өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад шалгагдаж буй билээ. 2017 оны нэгдүгээр сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын шүүх хурал болж 5,2 жилийн ял оноосон ч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллагад буцаагдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан