Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саун, бассейнуудын ус нянгийн бохирдолтой гарчээ


Өнөөдөр НМХГ-ын Даргын дэргэдэх зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй усан бассейн, халуун ус, сауны газруудад түүвэрлэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн тухай асуудлыг хэлэлцлээ. Шалгалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 14 саун, 7 халуун ус, 10 усан бассейн хамрагдлаа.
Шалгагдсан сауны газруудаас 14.2% нь бага, 85.7% нь дунд эрсдэлтэй, усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан сангаас 50% нь бага эрсдэлтэй, 50% нь дунд эрсдэлтэй, “Халуун усны газруудаас 85.7% нь дунд, 14.2% нь их эрсдэлтэй тус тус үнэлэгдлээ.
Лабораторийн шинжилгээгээр БГД-ийн усан спорт сургалтын төв, Түмэн занги ХХК-ийн усан бассейн, Максложинг ХХК, МЧБС ХХК-ийн сауны газрын чийрэгжүүлэх сангийн ус нь нянгийн бохирдолтой, Нарантуул шейл ойл ХХК, Халиун төгөл ХХК-ийн усан бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан нь дээрх газруудын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй байгаатай холбоотой.
Хяналтын хуудсаар илэрсэн нийтлэг зөрчлүүд:
1. Усан спорт сургалтын төвүүд дотоодын хяналтын лабораторигүй
2. Усан бассейн, спорт сургалтын төвүүдэд стандартад заасны дагуу орон тооны аврагч ажилладаггүй.
3. Усан бассейнд цагаар сэлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна.
4.Сауны газруудын байр нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурийн давхрын хийц өөрчилсөн байранд үйл ажиллагаа явуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан