УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Ц.Пүрэвтүвшин: Эрдэнэтийн удирдлагуудын тансаглалыг зогсоож ажилчдын цалинг 10 хувь нэмэх ёстой
arai dendenee 20 heden sayar ni avdag geluu..
Zuv shuu sain bn amjilt
“Монголиан коппер корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Төрийн өмчийн бодлого захицуулалтын газарт “Эрдэнэт” үйлдвэрт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодорхой арга хэмжээ авч олон нийтэд мэдээлэх шаардлага хүргүүлэв. Түүний тавьсан шаардлагаас үзвэл энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн хурлыг 49 хувийг эзэмшиж буй талын оролцоогүй хуралдсан нь хууль бус зүйл хэмээсэн байна. Энэ хурлаар 49 хувийг нь төрийн мэдэлд хууль бусаар шилжүүлэн авсан. Ингэснээр манай компанийг “Эрдэнэт” үйлдвэрт хяналт тавих эрхийг бүрэн хязгаарлалаа. Гэтэл ерөнхий захирал эрх мэдлээ хэтрүүлсэн, цалин урамшуулал нгь нэмэгдсэн, хүний нөөцийн бодлого алдагдсан, дарга нарын тансаглал хэрээс хэтэрсэн асуудал гарч байгааг эсэргүүцэж байгаа аж. Үйлдвэрийн тэргүүн дэд захирал болон бусад дарга, ажилчдын сарын цалин 2.5 сая төгрөгөөс доогуур. Гэтэл ерөнхий захиралын сарын цалин 25 сая төгрөг байгаа нь бусадаас 10 дахин илүү тогтсон нь ямар үндэслэлтэйг тайлбарлахыг хүссэн байна. Ингээд уг шаардлагад ажил хэрэгчээр хандаж энэ сарын 28-ны өдрөөс өмнө хариу өгөхыг хүсчээ.
Ийм учраас “Монголиан коппер корпорейшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс тавьсан шаардлагын талаар тодрууллаа.
-Та бүхэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ямар учраас шаардлага тавих болов?
-Манай компани төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гурван шаардлага тавьж байна. Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д байсан манай гурван гишүүнийг чөлөөлсөнөөс хойш хяналтгүй боллоо. Ийм учраас томлогдоод удаагүй дарга нарын авир хэрээс хэтэрлээ. Одоо үйлдвэрийн ажилчдыг хомроглон халах гэж байгаа тул мэдэгдэл өгөхөөс өөр арга алга.
-Яг ямар ямар шаардлага тавьж байна вэ?
-Эхний шаардлага нь томлогдоод удаагүй ерөнхий захирал Бадамсүрэн 300 гаруй сая төгрөгөөр авто машин худалдан авсан. Мөн 200 гаруй төгрөгөөр орон сууцандаа засвар хийж тавилга худалдаж авсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаад байгаа. Тэгэхээр ажлаа хүлээж аваад таван сарч хүрээгүй байж 500 гаруй сая төгрөгийг хувийн хангамжиндаа зарцуулна гэдэг бол байж боломгүй явдал. Үүнийг хянаж шалгаж олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзэж байгаа юм. Тэгээд их хэмжээний цалин, хангамж авсан ерөнхий захиралд хариуцлага тооцохыг шаардсан.
Хоёрдугаарт, шинэ ТУЗ нь бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө баталсан. Үүнтэй холбоотой үйлдвэрийн хэлтэс, орлогч дарга нараас эхлээд 200 гаруй хүн ажлаас хомроглон халах болоод байна. Эдгээр мэдээлэлийн мөрөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ямар ч хяналт шалгалт хийхгүй, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Ийм учраас бид ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлага тавьж байна. Нэг ёсондоо ажилчдыг хомроглон халж намын харьяалалтай хүмүүсийг томилох гэж байгаа хууль бус үйлдэлээ нэн даруй зогсоох ёстой гэж шаардаж буй юм. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид, ард иргэдийн эсрэг ийм бусармаг арга хэмжээ цаашид авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэхийг хүсч байна.
Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх боломж бий. Энэ асуудлыг бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тавьсан ч өнөөг хүртэл шийдээгүй. Шинэ ТУЗ нь томилогдсон анхны өдөрөө зөвхөн ерөнхий захиралын цалин, хангамжийн асуудлыг л шийдэж их хэмжээний мөнгөөр хувийн тохижилт хийх эрх олгосон нь хуулв зөрчсөн үйлдэл болж байна. Ийм учраас дарга, удирдлагуудын тансаглалыг таслан зогсоож манай компанийн тавьсан ажилчдын цалинг 10-аас доошгүй хувиар нэмэх саналыг ажил хэрэг болгохыг хүсч байгаа юм.
-Та шаардлагаа тэгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад өгч чадав уу?
-Хуралтай байна гээд намайг хүлээж авсангүй. Бичиг хэрэгийн ажилтан ч бас манай компанийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй байна. Ямарч байсан өнөөдөр энэ шаардлагаа өгөх болно.
-Танай компанийн өмнөх шаардлагуудад хариу өгсөн үү?
-Ямар ч хариу өгөхгүй байгаа. УИХ-ын тогтоол батлагдасаас хойш 49 хувийг улс эргүүлэн авах талаар манай компанитай ямар ч яриа хэлцэл хийгээгүй. Хүч түрсэн үйл ажиллагаа явуулж байна.
-Та бүхэн өмчлөх эрхээ сэргээхийн тулд шүүхэд хандсан уу?
-Бид эхлээд Монгол Улсынхаа шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх сонирхолтой байгаа. Одоо шүүхэд хандахаар ажиллаж байна. Гэхдээ өнөөдөр хяналтгүй болсон үед үйлдвэрийн ажилчдын эрх ашгийн хохироосон, хөрөнгө зүй бусаар зарцуулсан шударга бус явдлыг таслан зогсоох арга хэмжээ нь чухал болоод байгаа юм. Ажлын хариуцлага алдсан хүмүүс арга хэмжээ авна гэдэгт бид найдаж байна.

1 Сэтгэгдэл
12345
Хэдхэн хүний зардлыг танасан нэртэй улсын үйлдвэрийг хуу хамахнээ хувалзнууд чинь
2018.10.27
2017.04.24
2017.04.24