Эцэг эхчүүдийн болон амарч зугаалж байгаа иргэдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3-р баг Хараа голд тус сумын 1-р багт суух Л /эр.37н/ нь усанд орж байгаад живж нас барсан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт Дархан-Уул багт оршин суух Б /эр.3н/ нь 40-н литрийн устай сав руу унаж нас баржээ.
Мөн түүнчлэн БЗД-11 “Адам Ева”-гийн хөшөөний харалдаа туул голын эрэг дээр хүн живж нас барсан байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад, БЗД-5 хороонд оршин суух 44 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ голд сэлж байгаад живж амиа алдав. ХУД-12 ”...” ХХК-ны карьерийн тогтоол усанд хүн живж нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус ХХК-ны туслах ажилтан Завхан аймгийн харьяат М /эр.18н/ нь толгойгоо угааж байгаад хайрга нурж хөл алдан живжээ. БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад нэг айлын хоёр хүүхэд болох Т.Э /эр.06н/, Т.Э /эр.09н/ нар живж нас барсан байжээ.
Энэ мэтчилэн иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж усанд ойчих, хөл алдан живэх харамсалтай хэргүүд гарсаар байгаа тул анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.