Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулав

Онцгой байдлын ерөнхий газраас  амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхаарууллаа.

Мөн усархаг бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох  усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх, айл, өрхүүд орон гэрээ, хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сэрэмжлүүлэв. Түүнчлэн ойрын өдрүүдэд ихэн нутгаар бороо орох тул үер усны аюулаас болгоомжлохыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан