Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тус тус зохион байгуулж ажиллуулахыг холбогдох газуудад даалгалаа. Мөн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг ханган сургалт, сурталчилгаа явуулж, эрсдэлт ажил мэргэжлийн хүмүүсийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв,мал амьтны гоц халдварт өвчний үед мэргэжлийн албадын харилцан ажиллагааны дадлага сургуулийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулахыг Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
БҮРТГЭХ ТОВЧООНД 24 ЦАГААР АЖИЛЛАХ “ХЯНАЛТ ШАЛГАЛТ
ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ” –ҮҮДИЙН ХЯНАЛТЫН БАЙР,
АЖИЛЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТОО
№ |
“Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийн байршил |
Удирдан зохион байгуулах байгууллага |
Хамтран ажиллах |
Хугацаа |
1 |
Яармагийн |
Хан-Уул дүүргийн |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
2 |
Нисэх-Био |
Хан-Уул дүүргийн |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
3 |
Баруун турууны товчоо |
Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газар, Онцгой комисс |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
4 |
Эмээлт |
Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газар, Онцгой комисс |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
5 |
Тэрэлж, зүүн аймаг явах автозамын уулзвар /пост/ |
Налайх дүүргийн Засаг даргын
Тамгын газар, Онцгой комисс |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
6 |
Баянзүрхийн АТШБ товчоо |
Баянзүрх дүүргийн |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
7 |
Хэрлэнгийн |
Багануур дүүргийн |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
8 |
Багахангай Замын Цагдаагийн пост |
Багахангай дүүргийн Засаг даргын
Тамгын газар, |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
9 |
Налайх 4 дүгээр зөрлөгийн АТШБ пост |
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс |
НОБГ-1, |
08I/01-10/15 |
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН,
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ,
ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ХУВААРЬ
|
Дүүрэг |
Хугацаа |
Зохион байгуулж удирдах |
Хамтарч ажиллах байгууллага |
1 |
Налайх, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт |
VIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удаа |
Нийслэлийн Онцгой байдлын газар |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар |
2 |
Баянзүрх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт |
VIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удаа |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар |
Нийслэлийн Онцгой байдлын газар |
3 |
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт |
VIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удаа |
Улаанбаатар хотын Цагдаагийн газар |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
4 |
Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт |
VIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удаа |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
Улаанбаатар хотын Цагдаагийн газар |
5 |
Нийслэл рүү ордог баталгаат бус замуудад |
VIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 14 хоног тутамд 1 удаа |
Замын Цагдаагийн газар |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
6 |
Дүүргүүд нутаг дэвсгэртээ |
VIII/01 -X/15 хүртэлх хугацаанд 7 хоног тутамд 1 удаа |
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс |
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар |