Монголын баруун өмнөд нутаг дахь эзэмшил газраасаа алтны томоохон орд илрүүллээ гэж Канадад төвтэй уул уурхайн компани мэдэгджээ.
Энэ жилийн эхээр Баян Хөндийн ордод хайгуул хийхэд өндөр сорьцтой алт илэрсэн гэж "Erdene Resource Development Corp" корпорац даваа гарагт мэдэгдэв.
Бид ийм нээлт хийсэндээ үнэхээр баяртай байгаа бөгөөд хайгуулын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна гэж уг корпорацын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петр Акерли мэдэгджээ.
Энэ хайгуулын талбайгаас хойш 15 км зайд орших “Алтан нар” төсөл дээр уг корпорац мөн ажилладаг байна.
Эх сурвалж: http://montsame.mn
“Алтан нар” төслийн талаар эргэн сануулахад 2014 он: Уул
уурхайн салбарынхны мэдээлснээр, канадууд 4669 га газрыг эзлэн оршдог
"Алтан нар" ордод гурван жилийн өмнөөс хайгуул явуулсан мэдээлэл байна.
Өнгөрсөн хугацаанд дөрвөн цооногийн гурвынх нь дээжийг үнэлэхэд 400
метр урт хайгуулын газрын 250 метрээс тус бүрдээ 44-50 өргөнтэй судал
олдсон. Энэ нь дунджаар тн тутамт 1 грамм алт агуулагдаж буйг илтгэж
буй хэрэг. Нарийвчилбал, цооног тус бүрд 11-15 метрийн өргөнтэй судалд
2-4 грамм алт, 8-20 грамм мөнгө байгаа хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж,
Оюутолгойн дараа орохоор нөөцтэй болохыг нь тогтоосон гэж мэдэгдэж
байв.