МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Үнэ унасан зэсийн экспорт 63 хувиар өсчээ
Т.ЭРДМАА
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унаж манай эдийн засагт хүндрэл учруулаад буй. Судлаачдын үзэж байгаагаар ирэх дөрөв таван жилд ашигт малтмалын үнэ өсөх хандлага харагдахгүй байна. Гэвч Монголын хувьд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулах замаар Хятадын зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэх боломжтой гэж байгаа.
Манай улсын экспортын 47 хувийг зэсийн баяжмал, 10 хувийг нүүрс, найман хувийг газрын тос, таван хувийг алт тус тус бүрдүүлж буй юм. Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 45 ам.доллар болжээ. Энэ нь он гарснаас хойш 15 хувиар үнэ унасаныг харуулж байна. Хятадын газрын тосны импорт энэ оны эхний найман сард 4.1 хувиар өсөөд буй. Харин манай улс 514.5 мянган тонн газрын тос экспортлоод байгаа. Тэгвэл тус улсын төмрийн хүдрийн импорт буурч үнэ нь 14 хувиар унасан үзүүлэлт гарав. Нэг унци алтны үнэ буурч 1120 ам.доллар болсон. Иймд уг металл эрсдэл багатай хэрэгсэл байхаа больжээ. Үнийн энэ уналт нь АНУ-д ажилгүйдлийн түвшин буурсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Манай улс энэ оны эхний хагас жилд дөрвөн тонн алт экспортолжээ. Ингээд экспортын гол ашигт малтмалын үнэ ханш, эрэлт ямар байх талаар судлаачдын гаргасан төсөөллийг дор хүргэе.
Экспортын нэг тонн нүүрс 45 ам.доллар байна
Манай улсын нүүрсний экспортын орлого өнгөрсөн сард 353 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурсан. Гэвч нүүрсний экспорт нэмэгдсэн дүн бий. Энэ оны эхний хагас жилд 6.9 сая тонн нүүрс экспортолжээ. Ингээд Хятадын коксжих нүүрсний импортын 29 хувийг хангасан байна.
Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал манай улсын нүүрсний экспорт таван хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч экспортод гарч буй нэг тонн коксжих нүүрсний үнэ 45 ам.доллар болж буураад байгаа. Гурван жилийн өмнө нэг тонн нүүрсээ 70-90 ам.доллараар борлуулж байсан билээ. Зах зээлийн шинжээчид Хятадад нүүрсний үнэ өдөр бүр унаж ирсэн ч эдүүгээ тогтворжих хандлагтай болсныг онцолж буй.
Хятадын “Нүүрс, эрчим хүчний групп”-ын тэргүүн Ванг Ан “FOB болон VAT нөхцөлөөр 5500 илчлэгтэй нэг тонн коксжих нүүрсний үнэ 630 юань байвал ашигтай. Гэтэл 430 юань байгаа нь тус улсын нүүрс боловсруулах үйлдвэрүүдийнх нь 80 хувийг алдагдалтай ажиллахад хүргэлээ” гэсэн ажээ. Иймд Засгийн газар нүүрсний үйлдвэрүүдтэй хамтарч дунд болон урт хугацааны түншлэл байгуулж үнэ тогтворжуулахад дэмжлэх үзүүлэх нь зүйтэй хэмээж буй юм.
Манай улс Хятадын зэсийн импортын 10.8 хувийг хангалаа
Хятадын эдийн засгийн өсөлт саарч ашигт малтмалын үнэ унахад хүргэж буй. Гэвч тус улсын зэсийн хэрэглээ энэ оны эхний долоон сард долоон сая тоннд хүрчээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 10 хувиар өссөн байна. Харин юанийн ханшийн уналтын улмаас импортын үнийн дүн нь зургаан хувиар бага гарав. Тухайлбал, энэ оны эхний долоон сард тус улс 11 тэрбум ам.долларын зэс импортолсон аж. Харин манай улсын зэсийн баяжмалын экспорт 63 хувиар буюу хамгийн их нэмэгдлээ.
Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 753.5 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн гэж Хятадын Гаалийн Ерөнхий Газраас мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”, “Оюу Толгой” компани өнгөрсөн онд Хятадын зэсийн импортын 7.3 хувийг бүрдүүлж байж. Тэгвэл энэ онд 10.8 хувь болж өсчээ. Мөн экспортолсон зэсийн баяжмалын үнийн дүн 1.34 тэрбум ам.доллар болсон аж. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн нь “Оюу толгой” болон “Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой. Энэ онд “Эрдэнэт” үйлдвэр өөрөө нунтаглах хэсэгтээ 155.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж өргөтгөсөн билээ. Ингэснээр тус үйлдвэрийн хүдэр боловсруулалт зургаан сая тонноор нэмэгдэж 32 сая тонн боллоо. Ингээд үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн баяжмалын орлого 1.3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбумаар нэмэгдэх тооцоо гарсан. Тус үйлдвэр улсын төсөвт жилд 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байв. Гэтэл үйлдэврлэлийн хэмжээ нэмэгдэх хирээр төсөвт төвлөрүүлэх татвар нь 73 тэрбум төгрөгөөр өсөх юм. “Рио Тинто”-гийн Зэс, нүүрсний группын гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Хятадын гангийн зах зээлд өөдрөг дүр зураг ажиглагдаж байгааг онцолжээ. Тэгэхдээ тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт нэмэгдэж байгаа болон Засгийн газар нь эдийн засгаа дэмжсэн алхмуудыг удаа дараа авч байгаатай холбон тайлбарлаж буй юм. Мөн 2030 он гэхэд Хятадын гангийн эрэлт нэг тэрбум тоннд хүрнэ гэсэн таамаглал багагүй нөлөөлсөн гэв.
Судлаачид өнөөдөр Хятадын бүтээн байгуулалт буурсан нь зэсийн үнэ унахад хүргэсэн. Гэвч ирэх хоёр гурван жилд дэлхийд зэсийн хомсдол үүсч болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. Одоогоор Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн дундаж үнэ 5100 орчим ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн тавдугаар сараас хойш уг металлын үнэ унаж ирснийг илтгэнэ.
-Гурван жилийн дараа дэлхийн зах зээл дээр зэсийн хомсдол үүснэ-

0 Сэтгэгдэл