Өдөр нь хүн төрхтэй байгаад, шөнө нь чоно болж хувирдаг ороолон гэгч муу ёрын амьтаны тухай үлгэр, домог дэлхийн бараг бүх үндэстэн ястанд бий. Тэр болгонд ороолонг хамгийн хатуу ял шийтгэлээр устгаж байсан байдаг. Тиймээс энэ мэт амьтадын тухай бараг бүгд үлгэр домог, болсон яриа зэргээс сонсож байсан. Харин тэр бүгдэд итгэдэг хүн хэд байсныг хэлэх бэрх. Гэхдээ ороолон байдаг гэдэгт хамгийн их итгэдэг байсан хүмүүс нь европчууд. Ялангуяа, дундад зууны Европт хэдэн мянган хүнийг ороолон гэж буруутган эрүүдэн тамлаж, шатааж хороосон байдаг. Сүүлийн үед "Бүрэнхий", "Өөр амьдрал" гэх мэт кино гарч олон сая үзэгчдэд хүрсний дараа тийм амьтад үнэхээр байсан гэдэгт итгэдэг хүний тоо эрс нэмэгдсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Гэхдээ түүхэнд үнэхээр жинхэнэ ороолон гэж өөрийнх нь болон олон тооны гэрчийн мэдүүлэгтэйгээр бичгдиж үлдсэн цөөнгүй тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл үнэхээр бодит болсон гэдгийг нь архивт хадгалагдан үлдсэн баримтууд нотолдог гэсэн үг. Тэдгээрийн заримаас танд хүргэе.
20. Меремоисын ороолон Энн
Энэ бүсгүйг ороолон гэж 1623 онд Таллин хотноо бусад 12 эмэгтэй, 18 эрэгтэй хамт шүүн шатаасан байдаг. Тэрээр одоогийн Эстонийн нийслэл Таллинаас холгүй жижигхэн тосгонд төрж өссөн байдаг. Байцаалтын явцад тэрээр өдөрт нь хүний дүрээр байгаад, шөнөдөө чөнод хувилан анд гарч дөрвөн жилийн турш ороолонгийн амьдралаар амьдарч ан хийдэг байсан гэж мэдэгдэж. Мөн өдөрт нь хүн төрхөнд орохоороо чонын арьсаа тариалангийн талбайд, чулуун дунд нуудаг байсан гэж мэдэгдэж байсан байх юм. Түүнийг нэг адуу, хэд хэдэн хонь, ямаа алсан гэж буруутган шатаасан байна. гэхдээ тэрээр чоно болж хувирч байсандаа өөрийгөө бууруутай гэж хүлээгээгүй байдаг.
19. Кляйн-Крамсын ороолон
Германы Кляйн-Крамс хотын орчим тогтмол ан хийдэг газар байжээ. Германы өнцөг булан бүрээс анд хорхойтой ноёд ирдэг. Гэтэл ойд хачин чоно бий болжээ. Чоно анчдаас огт үргэхгүй, суманд оногдохгүй, яг тулаад ирэхээр л гэнэт алга болдог. Нэгэн ангийн үеэр морин цэргийн нэгэн офицер нь хэсэг хүүхдүүд байшингаас орь дуу тавин гүйлдэн гарч ирэхийг харжээ. Хүүхдүүдийг хөөсөн хэн ч байхгүй байсан тул тэднээс яагаад орилоод байгаа, хэн айлгаад байгааг нь асуусан байна. Хариуд нь гэрийн эзний хүү нь аавыгаа эзгүй хооронд чоно болж хувираад айлгаад байна гэж. Офицер мэдээж итгэсэнгүй хартал хүүхдүүдийн гарч ирсэн байншингийн цонхон дээр чоно зогсож байснаа хэдхэн агшины дараа жижигхэн хүүхэд болж хувирахыг хараад ихэд гайхсанаа тэмдэглэн үлдээжээ.
18. Генри Гардинн
Тухайн үедээ Ромын ариун эзэнть гүрний мэдэлд багтдаг байсан Лимбург мужид 17 дугаар зуунд Генри Гардинн амьдардаг байжээ. Түүнийг 1605 онд хар шид хэрэглэсэн, чоно болж хувирсан ороолон гэж буруутган шүүсэн байна. Түүнийг болон өөр хоёр эрэгтэйг чоно болж хувираад хүүхэд рүү дайрч идсэн гэж яллажээ. Гардинн өөрийн буруугаа хүлээсэн тул шатаагдах ялаар шийтгүүлж, нөгөө хоёрыг нь суллан тавьсан ч хоёр жилийн дараа барьж авч шатаасан байна.
17. Дамарксус
Дамарксус, өөрөөр Дементус гэж нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн энэ хүн Эртний Грекийн Аркади нутагт буй Фаррас хотын нударган зодоонч, Олимпын тэмцээнд удаа дараалан оролцож ялж байсан хүн байж. Тэр үеийн Грект Ликайон буюу Чонон уулын орой дээр Ликайяа нэртэй шашны зан үйлийг цөөнгүй явуулдаг байжээ. Энэ ёслолын үеэр Зевс тэнгэрт тахил өргөдөг. Тахил нь хүүхэд, тахилч нь чоно болон хувирдаг хүн. Зевс бурханы тахилчыг чоно болгон хувиргасны дараар тахил болгон өргөж байгаа хүүхэд рүү дайрч алаад идэх ёстой байж. Тахил өргөснөөс хойш тахилч нь 9 жилийн турш чоно хэвээр явна, гэхдээ хүний мах идэх ёсгүй. Дамаркус нь Зевст тахил өргөн чоно болсоны дараа 9 жил хүний махнаас татгалзсан тул Зевс өршөөж буцаан хүн болгон хувиргасан аж.
16. Бургундын ороолон Клаудия Гайар
Анри Боге нэртэй ламтан шулам чөтгөр, ороолонгийн ангууч гэдгээрээ зартай нэгэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Кинон дээр гардаг Ван Хельсинг шиг. Тэрээр олон зуун хүнийг муу ёртой нөхцсөн гэж шүүхэд татаж шатаалгасан байдаг. Түүний гарт өртөн шатаагдсан олон хүний нэг нь Бургунди нутгийн Клаудия Гайар гэгч эмэгтэй. Нутгийн хэдэн хүн бүсгүйг сүүлгүй чоно болж хувираад бутны хажууд суухыг олон удаа харсан гэж хэлсний дараа түүнийг баривчлан эрүүдэж шүүгээд, дараа нь ял оноон шатаажээ. Шүүх ажиллагааг удирдсан шүүгч нь "Тэр эмэгтэйг буруутай гэдгийг бүх зүйл гэрчилж байсан. Эрүүдэх, тамлах үед яаж ч хүч гаргасан түүнийг уйлж байхыг хэн ч хараагүй, ядаж дусал нулимс ч унаагаагүй" гэж тэмдэглэсэн нь хадгалагдан үлджээ.
15. Овернын ороолон
Рембо де Пине нь Францын хөлсний цэрэг байж. Шонс де Шаптей нэртэй язгууртан газрыг нь булаан авсны дараа
де Пине ой руу зугатан гарч тэндээ зэрлэг араатан шиг амьдардаг болж. Ингэж яваад нэгэн сартай шөнө хүний гэх сүүлийн зүйлээ алдан чоно болон хувирч. үүний дараа ойролцоох фермерүүдийн эдлэн рүү дайрч өвгөд хөгшдийг барьж, хүүхдүүдийг иддэг байсан юм байх. Ингэснээр нэгэн удаагийн дайралтын үеэр модчин эр урд сарвууг нь тас цавчижээ. Үүний дараа де Пине эргээд хүн төрхөндөө орсон байна. Энэ хэргээс хойш мөчийг таслах нь ороолон болсон хүмүүсийг эргээд хүн төрхөнд оруулах сайн арга гэж тооцогдох болсон аж.
14. Веретикус
Веретикус нь одоо Их Британийн Уэльс гэж нэрлэгдэх болсон нутгийн хаан, христийн шашныг дагахаас татгалзсан хүн байв. Гэгээн патрик Ирланд нутгаар аялж явахдаа олон омгууд христийн шашинд орохоос татгалзаж, хуучин шашнаа дагаж байгаад ихэд уурлан Веретикус ба түүний дагагчдыг верфольв буюу чонон ороолон болгон хувиргажээ. Тэдгээр нь долоон жил чоно болж амьдраад хэсэг хугацааны дараа хүн болсноо буцаад долоон жил чоно болдог байж. Хүн байх хугацаандаа христийн шашинд дагаар орж ёслол үйлдвэл ахин чоно болохгүй гэсэн шившлэгтэй. Үүний дараанаас ороолонгууд бөөн бөөнөөрөө христийн шашинд орж эхэлсэн аж. 1191 онд Жеральдус Камбернис гэдэг нэгэн хүн ороолонгуудыг христийн шашинд оруулах ёслолыг биечлэн явуулж байсан гэж тангараг өргөсөн ламтаны яриаг тэмдэглэн авсан нь одоо хүртэл хадгалагдаж байна.
13. Ваадтын орлоолон Миши Було, Жанна де ла Пьер, Сюзанна Прево нар
Швейцарийн Ваадт нутагт амьдардаг энэ гурван эмэгтэйг 1602 оны дөрөвдүгээр сарын 22-нд хар шид хэрэглэн ороолон болсон гэж шатаан хороожээ. Гэрчүүд нь тэднийг хүүхэд хулгайлан явж шуламын цуглааны үеэр алж идсэний дараа чөтгөрөөс авсан тусгай тос түрхэн чоно болж хувирдаг болсон гэж мэдүүлсэн тул буруутай гэж үзсэн байна. Гэхдээ тэдний шүүхийн протокол дээр нь алсан хүүхдийнхээ баруун гарыг нь идэж чадаагүй гэж мэдүүлсэн нь үлджээ. Шалтгааныг нь гурван ороолон "Бурхан хүүхдийн баруун гарыг идүүлээгүй" гэж тайлбарласан байдаг.
12. Перенетт, Пьер ба Жорж Гандильоны
1598 онд Альпын нуруунд хоёр хүүхэд жимс түүж явтал тэдэн рүү чоно дайрчээ. Охин газар дээрээ алагдсан, хүү нь хутга авч чоныг шархадуулсан хэдий ч бас алагдсан байна. Энэ хэргийн дараа хотын иргэд уурлаж хилэгнэн чоныг агнахаар ууланд гарчээ. Хэрэг болсон газраас холгүйхэн бөөн шарх, сорви болсон Перенетт Гандильон нэртэй охинтой таарсан байна. Уурласан олон охиныг ороолон гэж үзээд дайрч газар дээр нь алаад цааш Гандильоны эдлэн газар руу дайрсан байна. Гандильоныхон нутагтаа шидтэн, муу ёрын сүснтэй холбоотой гэж хардагддаг байсан тул үүнд гайхах зүйлгүй байж. Ингээд олон хүн дайрч Перенеттагийн ах Пьерийг тамлаж байгаад хар шидтэн, чөтгөрийн өгсөн тос түрхэн чоно болж хувирдаг гэсэн мэдүүлэг авч. Дараа нь Пьерийн хүн Жоржыг мөн эрүүдэн шүүгэээд бас ороолон байсан гэсэн мүдүүлэг авсан тул хоёуланг нь шатаасан байдаг. Эдгээр уурласан олны дунд дээр нэр гарсан "Ван Хельсинг" Анри Боге бас явж байсан байна.
11. Полиньи нутгиийн ороолон Мишель Верден, Пьер Бурго,Филибер Монто нар
1521 онд католик шашны сүмийн гэсгээгч Безансон хотын Жан Бойн гэгч нь Мишель Верден, Пьер Бурго, Филибер Монто гэсэн гурван хүнийг чоно болон хувирдаг, чөтгөртэй гэрээ байгуулсан хэрэгт буруутган тамлажээ. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс үзвэл ууланд ганцаар явж байсан аянчинг энэ гурав чононд хувиран дайрчээ. Аянчин хутга гарган өөрийгөө хамгаалаад нэг чоныг нь шархадуулжээ. Дараа нь чононуудыг цустай мөрөөр нь хөөсөөр нэгэн байшинд хүрч. Тэгтэл тэнд Мишель Верден эхнэрээрээ шархаа угаалган зогсож байгаатай таарсан байна. Тэр даруй энэ тухай эрх баригчдад мэдэгдэн Верденийг баривчлуулан эрүүдэн шүүхэд хамсаатнуудаа барьж өгчээ. энэ гурав мэдүүлэг өгөхдөө чөтгөртэй сүлбэлдсэн, есөн настай охиныг алж махыг нь идсэн гэж мэдэгдсэн байна. Гурвууланг нь цаазаар авчээ.
10. Анжегийн ороолон Жак Руле
1598 онд хэдэн франц анчин 15 настай эрэгтэй хүүхдийн эрэмдэглэгдсэн цогцос олжээ. Цогцос руу ойртоход хажуунаас нь хоёр чоно үргэн зугатсан байна. Анчид тэр даруй чоныг мөрөөр хөөж. Гэтэл чонын мөр нэг газар очоод тасарч, харин мөр тасарсан газрын ойролцооноос гар нь цул цус болсон, маш урт хумс, үс, сахалтай, хагас нүцгэн хүнийг олжээ. Тэр хүн нь Жак Руле гэгч байв. Түүнийг хүүхдийг алсан хэрэгт сэжиглэн баривчилсан нь ойлгомжтой. Шүүх дээр Руле нь эцэг эхээсээ авсан тосыг түрхээд чоно болон хувирч хүн агнадаг байсан гэдгээ хүлээж. Баригдах хүртэлээ олон хүн барьж идсэн гэсэн байна. Ийм мэдүүлэг өгсний дараа прокурор нэн даруй цаазаар авахыг шаардсан ч шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй, мэдүүлэг нь найдваргүй гэсэн шийдвэр гаргаж байсан аж. Түүнийг хоёр жилийн хугацаатайгаар сэтгэцийн эмнэлэгт албан хэвтүүлж эмчилжээ.
9. Пави нутгийн ороолон
1541 онд Италийн Пави нутагт нэгэн фермер задгай газар явж байсан бүлэг хүн рүү дайрч бүгдийг нь хөнөөжээ. Энэ хэргийн дараа түүнийг удаан хугацаанд ангуучилсны эцэст баривчлан шоронд хорьсон байна. Байцаалтын явцад өөрийгөө ороолон, чоно болж хувирдаг, гээд чоноос ялгаатай нь гэвэл түүний үс нь гадагш бус дотогш ургадаг гэж мэдүүлсэн аж. Үүний дараа мэдүүлгийг нь шалгахын тулд шүүхийнхэн хөл гарыг нь тайрч үзжээ. Мэдээж ямар ч үс олсонгүй, харин сэжигтэн шархаа даалгүй өөд болжээ.
8. Алларизагийн ороолон Мануэль Бланко Ромасанта
Ороолонтой тулгарсан гэх хамгийн сүүлийн үеийн гэж болохоор тохиолдол 1853 онд бүртгэгджээ. Тэр онд Испанийн цуврал алуурчин Мануэль Бланко Ромасантад 13 хүн алсан хэрэгт буруутган шүүсэн юм. Хэрэгтэн өөрийгөө болсон хэрэгт буруугүй, хараал хүрч чоно болон хувирсан хойноо харгис хэрэг үйлдсэн гэж мэдүүлжээ. Түүний өмгөөлөгчид энэ нөхцлийг ял хөнгөлж цагаатгахад хангалттай гэж үзэн давж заалдсан. Гэвч Испаний хатан хаан II Изабелла нь өмгөөлөгчдийн шаардлагыг үл тоон ялыг хэвээр үлдээн эмч нарт чоно болж хувирсан хүнийг судлахыг зөвшөөрсөн байдаг. Үүнээс удалгүй Мануэль шоронд нас барсан.
7. Всеслав Полоцкий
Всеслав нь 11 дүгээр зуунд Киевийн Оросын Полоцк хотын ван байсан хүн. Дараа нь Киевийн ван ч болсон. Тэрээр 57 жилийн турш Киевийн Оросыг захирсан байдаг. Энэ хугацаанд нь хүмүүс тооныг ороолон гэж ихэд эмээн хүндэлдэг байсныг түүхийг бичиг тэмдэглэн үлдээжээ. Всеславыг төрөхд нь нь ихэс нь өлгий шиг ороосон хэвээр салаагүй байсан гэдэг. Ингэж төрсөн хүнийг эртний славчууд далдын шидтэй, чоно болон хувирдаг ороолон гэж үздэг байжээ.
6. Ороолон Ганс
Ганс нэртэй 18 настай эстони залууг 1651 онд хар шид хэрэглэсэн, ороолон болдог гэж шүүн цаазаар авсан байдаг. Эрүүдэн шүүх явцад Ганс нь өөрийгөө шөнө дөлөөр чоно болон хувирч ан хийдэг байсан гэв. Чоно болж хувирах шидийг хар хувцастай хүнээс авсан гэж. Ингээд зогсохгүй чоно болоод ан хийж байхдаа өөрийгөө чоно гэж мэдэрч байсан уу эсвэл хүн гэж мэдэрч байсан уу гэсэн асуултын хариуд өөрийгөө араатан гэдгийг мэдэрч байсан гэжээ. Шүүх түүний мэдүүлгийг хар шид хэрэглэсэн хэргийн хөдлөшгүй нотолгоо, хар хувцастай хүн нь муу ёрын сүнс мөн гэж үзээд цаазаар авах ял оноосон.
5. Доль хотын ороолон Жиль Гарнье
Жиль Гарнье нь Францын Доль хотоос холгүй эхнэрийн хамт бусдаас тусдаа амьдардаг зожиг хүн байж. Нутгийнхан түүнийг ид шидтэй гэж ихэд болгоомжилдог байж гэнэ. Гэтэл 1570-аад оны үед Доль хотын орчмоос хэдэн хэдэн хүүхэд алга болоод удалгүй алагдсан байдалтай олдсон хэрэг гарч. Иймд нутгийн эрх баригчид тэр бүх хэрэгт ороолон буруутай гэж үзээд агнах тушаал гаргаж. Нэгэн орой хэсэг анчид хүүхэд барьсан чонотой таарч үргээтэл чоно нь чоно биш жиль Гарнье байхыг хараад ихэд гайхаж. Ингээд түүнийг баривчлан эрүүдэн шүүхэд чоно болгож хувиргадаг тосыг хий үзэгдлээс авсан, дөрвөн хүүхэд алж идсэн гэж мэдүүлсэн тул буруутай гэж үзээд цаазаар авсан байна.
4. Шалонын ороолон
Энэ ороолонг түүхийн бичээст Деймон Тейлор гэж тэмдэглэсэн байдаг. Түүнийг 1598 онд хүний ухаан санаанд багтамгүй аймшигтай хэрцгий хэрэгт буруутган шүүж цаазаар авсан бөгөөд шүүх хурлын дараагаар энэ хэрэгтэй холбоотой бүх тэмдэглэлийг олны нүднээс далдлан устгахыг тушааж байж. Олон тооны гэрчийн мэдүүлснээс үзвэл Тейлор нь хүүхдүүдийг дэлгүүртээ чихэр жимсээр хууран оруулж хүчирхийлж, дараа нь хоолойг нь хэрчиж хөнөөгөөд хувцас өмсгөж, нүүрэнд нь оо энгэсэг түрхэн гоёж байгаад мөчөөр нь салган иддэг байжээ. Түүний дэлгүүрийн хонгилоос хүүхдийн ясаар дүүрсэн торхнууд олон олдсон гэдэг.
3. Бяцхан ороолон Жан Гренье
1603 онд Францын жижигхэн тосгондуудаас хүүхдүүд ор сураггүй алга болж эхэлжээ. 13 настай Маргарита Пуарье гэгч охин шөнө харьж явахад нь түүн рүү чоно дайрсан, харин зам дээр байсан төмөр саваагаар өөрийгөө хамгаалж амь гарсан гэж мэдэгдсэн байна. Энэ хэргийн маргааш нь охин тэр хавьцаа явж байгаад 13 настай Жан Гренье гэдэг хүүтэй таарсан байна. Хүү гэтэл шүнө дайрсан чоныг өөрийгөө байсан, төмөр саваа байгаагүй бол хэдэн хэсэг тас татах байсан гэж онгирч эхэлжээ. Хүүг баривчлан шүүгээд сэтгэцийн өвчтэй гэж тогтоосон байдаг.
2. Ливон нутгийн ороолон Тисс
Энэ хэргийг хүний мах идэх, зүүдэндээ явахтай холбоотой хамгийн ээдрээтэй бөгөөд онцгой хэрэг гэдэг. 1692 онд Тисс нэртэй 80 настай өвгөн өөрийгөө ороолон, шөнө болгон өөр хоёр ороолонгийн хамт там руу орж чөтгөр шуламтай тулалддаг гэж мэдэгдсэний дараа тэрс үзэлтэн гэж шүүжээ. Өвгөн өөрийгөө бурханы үнэрч нохой, чөтгөртэй ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн байдаг. Гэвч шүүх түүний мэдүүлгийг авч үзсэнгүй сэтгэцийн өвчин гэж үзээд 10 ташуурдах шийтгэл оноосноор хэрэг дуусч.
1. Бедбургийн ороолон Петр Штумп
Ороолонг шүүсэн хамгийн зартай хэрэг 1589 онд болсон юм. Рейн мөрний дагуух Бедбург хотын фермер Питер Штумпыг хүний мах идсэн, цуврал аллага үйлдсэн гэж буруутган шүүжээ. Хатуу эрүүдэн шүүлтийн дараа Штумп өөрийгөө 12 наснаасаа эхлэн хар шид хэрэглэж байгаа, чөтгөрөөс чоно болгон хувиргадаг бүс авсан, 25 жилийн турш хүмүүсийг ангуучлан алж байсан гэж мэдүүлсэн байдаг. Тэрээр хөл хүнд хоёр эмэгтэй, 14 хүүхэд, түүний дотор охинтойгоо цус ойртосноос төрсөн төрсөн хүүгээ идсэн хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Питер Штумп, түүний охин, холын хамаатан нууц амрагийг нь дугуйнд хүлэн дөрвөн мөчийг нь таслах, арьсыг нь амьдаар нь хуулах, дараа нь толгойг нь тасдах, тэгээд биеийг нь шатаах гэсэн хамгийн аймшигтай хатуу ялаар цээрлүүлсэн байдаг.