Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана Улаанбаатар хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл нүүхээс өөр аргагүй болоод байна БНХАУ HMPV вирусний тархалт нь улирлын чанартай томууны ээлжит дэгдэлт гэж тайлбарлав Нью-Йорк түгжрэлийн хураамжтай болсон АНУ-ын анхны хот болжээ БНСУ-ын цагдаагийн газар ерөнхийлөгчийг баривчлах тухай авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авсангүй ХӨСҮТ “Мэс заслын тасаг“-аа шинэчилж, харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ Энэ онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно СХД-ийн 34 дүгээр хороонд байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ TRIP.COM ПЛАТФОРМД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Зэвсэгт хүчнийхэн 2025 оныг “Эх оронч Монгол- Их сэргэлтийн жил” болгон зарлалаа

Батлан хамгаалахын сайдын 2025 оны эхний өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газруудын удирдлагууд оролцсон.  Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нээж, үг хэллээ.

Тэрбээр  “Бид энэ 2025 оныг “ Эх оронч Монгол –Их сэргэлтийн жил” болгон зарлаж байна. Ирэх жилүүдэд Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагаа шинэ түвшинд хүрч, иргэд олон нийтэд нээлттэй, ил тод, хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчилж, салбарынхаа нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Мөн өнгөрсөн оны амжилтаа бататгаж, энэ оны бодлого зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг батлан хамгаалах яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон. Энэ 2025 онд төсвийн урсгал зардлаа 34 хувь, хөрөнгө оруулалтаа дөрвөн дахин нэмэгдүүлжээ. Алба хаагчдынхаа онцгой нөхцөлийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийг шийдвэрлэсэн.

Мөн  энэ 2025 оны хувьд Хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын хөтөлбөрийг шинэчилж англи хэл, компьютер, жолооны сургалтуудаа эхлүүлнэ. Түүнээс гадна батлан хамгаалах, зэвсэгт хүчний нийт алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэн тэргүүнд орон сууцжуулах бодлогын хүрээнд “Ялалт цогцолбор”-ын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Мөн батлан хамгаалах аж үйлдвэрлэлд анхаарч, энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлсэн байна. Тиймээс салбарын хэмжээнд бодит үр дүн гаргаж ажиллах, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүрч үйлчлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлж, дүрмийн бус харилцаа үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг нийт удирдлагын бүрэлдэхүүнд үүрэг болгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан