Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох саналыг дэмжлээ ЗГ: Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг шүүх хүлээн авлаа ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ Нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал байна Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
TRIP.COM ПЛАТФОРМД МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг болох Trip.com группын Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны 9-р сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан.

2024 оны 9 дүгээр сарын 18

Уг гэрээний хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар зорьсон юм.


Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам боллоо. Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан төрөл бүрийн контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Түүнчлэн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна.

2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлалын амжилттай жил болж, 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Цаашид бид улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан