Замын цагдаагийн газраас нийслэлийн авто замд хамгийн их осол гарч, хүн энддэг цэгүүдийг судалжээ. Судалгааг хийхдээ жолооч нараас судалгаа авах болон 2007-2010 оны зам тээврийн ослын тоог харьцуулж үзжээ. Уг судалгаагаар нийслэлд хамгийн их осол гардаг 77 цэг бүртгэгдсэнээс 20 хүн эндсэн тоогоор давамгайлж буй учир “хар цэг” хэмээн тодотгоод байгаа аж. Учир нь нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт гурван жилийн дотор 700 гаруй хүн эндэж 7000 гаруй хүн гэмтэж 12 мянга гаруй осол гарсан байна. Дээрх цэгээс Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын 12 дугаар байрны арын уулзвараас хойш шинэ зам хүртэлх цэг тэргүүлжээ. Энд гурван жилийн дотор 3228 осол бүртгэгдэж 2528 хүн бэртсэн байна. Мөн “Цэцэг” төвөөс Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн хүртэлх замд 704 осол гарч 391 хүн бэртсэн байдаг аж.