Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хуулийн барилдаанд аварга, арслангууд зодоглоно

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд зодоглохоор дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, заан М.Лхагвагэрэл,С.Сүхбат, Б.Бат-Өлзий тэргүүтэй 155 бөх бүртгүүлжээ.МҮБХ-ноос энэ сараас эхлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах нэр бүхий 16 барилдаанд бөхчүүдийн чансааг харгалзан барилдуулахаар шийдвэрлэсэн. Үүний нэг нь Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан юм. Улсын цолтой бөхчүүд чансаа тогтоох 16 болон бусад барилдаанд бүртгүүлсэн бол шууд оролцох эрхтэй.Харин аймгийн цолтнууд чансаагаараа шинэ хэлбэрийн 128 бөхийн барилдаанд зодоглох юм. Өөрөөр хэлбэл, Монголын үндэсний бөхийн холбооноос нэрлэсэн чансаа тогтоох 16 барилдаанд бүртгүүлсэн ч чансааны оноогоороо 128-д багтсан тохиолдолд зодоглох эрхтэй болно гэсэн үг. Бусад барилдаанд эрэмбээрээ оролцох боломжтой. Харин сумын цолтон ба залуу бөхчүүд намрын улирлаас хойш зохиосон барилдаануудад гаргасан амжилтын чансаагаар нэр бүхий 16 барилдаанд оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан