Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгдүгээр сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2025 оны 01 дүгээр сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө, 15-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14, 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 29-34 хэм, бусад хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 15-18-нд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 23-28 хэм, бусад хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан